
Барилгын механикжуулалт, барилгын материалын үйлдвэрлэл, технологи зохион байгуулалтын орон тооны бус мэргэжлийн зөвлөл болон Барилгын эдийн засаг, төсөв үнэ бүрдлийн орон тооны зөвлөлийн хамтарсан мэргэжлийн зөвлөлийн ээлжит хурал өчигдөр хуралдлаа.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тавцант өргүүрийг угсрах, аюулгүй ашиглах дүрмийг шинээр боловсруулах ажил
-"Байшин үйлдвэрлэх комбинат-1" ТЭЗҮ -Барилгын материалын үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм (БД12-105-26)-ийг шинэчлэн боловсруулах
- Хүрмэн бетон гулдмайг гадна, дотор ханын өрөгт ашиглах техникийн шаардлага стандарт боловсруулах ажлын техникийн даалгавар

