NEW NORMAL 2026 эрдэм шинжилгээний хурлын “ХОТ ТӨЛӨВЛӨЛТ” салбар хуралдаан "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын Барилгачин танхимд боллоо.
Тус хуралдаанд 23 эрдэмтэн судлаач, 7 оюутан судалгааны бүтээлээ ирүүлж, 3 эрдэмтэн судлаач, 3 оюутан Шилдгээр шалгарлаа.
1дүгээр байр: С.Уугангэрэл, Ж.Нямжанцан, Б.Уянга, Э.Үүрийнтуяа нарын
“Улаанбаатар хотын байгальд ээлтэй төлөвлөлт: Ус намгархаг хотын шалгуур хангах боломж” сэдэв
2 дугаар байр: Ш.Амгаланбаяр – “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй орон зайг их дээд сургуулийн барилгад үнэлсэн нь” сэдэв
3 дугаар байр: А. Бадамхатан – “Ногоон орон сууцны эрчим хүчний хэмнэлтийг ипотекийн зээлжих чадварт тусгах боломж” сэдэв
Судалгааны бүтээлүүдийг мэргэжлийн түвшинд хэлэлцэж, үнэлэн дүгнэсэн шүүгчдийн бүрэлдэхүүнд (Барилгын хөгжлийн төвийн мэргэжлийн зөвлөлийн гишүүд) оролцлоо.
2026/1