Чиг үүрэг:
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 85 дугаар тогтоолоор “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын дүрмийг баталсан. Энэхүү тогтоолын 4.4.3-т Орон сууц, нийтийн аж ахуйн хэлтсийн чиг үүргийг заасан. Үүнд:
4.4.3.1 Орон сууцны тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх;
4.4.3.2 Хот, суурины орон сууц, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг сайжруулах, техник, технологийг шинэчлэх, өргөтгөх, төсөл, хөтөлбөрийн санал боловсруулах;
4.4.3.3 Орон нутгийн орон сууц, ус, дулаан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний байгууллагыг мэргэжил арга зүй, мэдээллээр хангах;
4.4.3.4 Салбарын мэдээллийн сан байгуулах түүний байнгын ажиллагааг эрхлэх, холбогдох байгууллагыг мэдээллээр хангах;
4.4.3.5 Сум суурин газрын орон сууц, ус, дулаан хангамж, ариутгах татуургын судалгаа гарган хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход туслалцаа дэмжлэг үзүүлэх;
4.4.3.6. Төрөөс орон сууц, ус, дулаан хангамж, ариутгах татуургын талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийн төсөл боловсруулж батлуулахад оролцох, хэрэгжилтийг зохион байгуулах;
4.4.3.7. Орон сууц, ус, дулаан хангамж, ариутгах татуургын төлөвлөлт, ашиглалтын норм, дүрэм, журам, стандарт боловсруулах, сурталчлах, хэрэгжүүлэх;
4.4.3.8. Улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр боловсруулахад оролцох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
4.4.3.9. Орон сууцны ашиглалт, борлуулалт, түрээсийн орон сууцны мэдээллийн сан бүрдүүлж, холбогдох дээд байгууллагыг мэдээ мэдээллээр хангах;
4.4.3.10. Орон сууцны хувьчлалын мэдээллийн санг бүрдүүлэх, баяжилт хийх, хувьчлалын ажлын явцад хяналт тавих, иргэд байгууллагуудыг мэдээллээр хангах, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ашиглалт, үйлчилгээгтэй холбогдсон судалгаа мэдээллийг нэгтгэх, холбогдох байгууллагуудыг мэдээ мэдээллээр хангах;
4.4.3.11. Сууц өмчлөгчдийн холбооны мэдээ, мэдээлэл бүрдүүлж, иргэд, дээд байгууллагыг мэдээллээр хангах, холбоодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
4.4.3.12. Орон сууц хувьчлалын холбогдох журам, дүрэм, заавар аргачлалаар орон нутгийн хангах, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг нэгдсэн журмаар хэвлүүлж, аймаг, хотуудад хүргүүлэх арга хэмжээг авч ажиллах;
4.4.3.13. Орон сууцны цахилгаан шат (лифт)-ны ашиглалттай холбогдолтой дүрэм, журам боловсруулах, мөрдүүлэхэхэд дэмжлэг үзүүлэх;
4.4.3.14. Орон сууцны цахилгаан шат (лифт)-ны ашиглалт хариуцсан ажилтнуудыг мэргэшүүлэх, чадваржуулах сургалттыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
4.4.3.15. Орон нутгийн салбарын байгууллагуудад ашиглагдаж буй халаалтын зуухнуудыг шинэчлэх судалгаа хийх, төсөл, хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлэх;
4.4.3.16. Хот тохижилт, ахуйн хог хаягдлыг ялгах, тээвэрлэх, зайлуулах боловсруулахад судалгаа хийх, техник шинэчлэлтийн төсөл боловсруулахад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, хэрэгжүүлэх ажилд оролцох;
4.4.3.17. Салбарын инженерийн байгууламжийн ашиглалтын тайлан, мэдээ, судалгааг нэгтгэн дүгнэж, шинжилгээ хийн, хэвийн найдвартай ажиллагааг хангах санал боловсруулах, холбогдох байгууллагад хүргүүлэх;
4.4.3.18. Нийтийн аж ахуйн салбарын байгууллагуудын өвлийн бэлтгэл ажлыг хангахад дэмжлэг үзүүлэх, мэдээг нэгтгэн холбогдох дээд байгууллагуудыг мэдээллээр хангах, тулгамдсан асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
4.4.3.19. Орон сууц, нийтийн аж ахуйн барилга барилга байгууламжийн ашиглалт, үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх, хэвийн ажиллагааг хангахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
Зорилго:
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд салбарын байгуулагуудыг мэргэжлийн зөвлөгөө зөвлөмжөөр хангах, ус хангамж, ариутгах татуургын инженерийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн техник ашиглалтын төлөв байдалд дүгнэлт хийж, засварын ажлын чанарт хяналт тавих, хөрөнгө оруулалтын үндэслэлийг оновчтой болгох, гүйцэтгэлийг хангуулах, ХАБЭА-н түвшинг дээшлүүлэх, хууль тогтоомж тэдгээртэй нийцэж гарсан дүрэм, журам болон стандарт, норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, салбарын шаардлагатай мэдээллийн санг бүрдүүлэн төрийн захиргааны төв байгууллагыг цаг үеийн бодит мэдээллээр ханган ажиллахад бидний зорилго оршино.
Үйл ажиллагаа:
Тус хэлтэс нь Орон сууц, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга, ахлах мэргэжжилтэн, Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, цэвэрлэх байгууламжийн ашиглалт, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, инженерийн байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, орон сууцны бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, судалгаа, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, орон сууцны мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн гэсэн нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Хууль, эрх зүй: