
ЗОРИЛГО
Монгол Улсын түүх, соёл, хүрээлэн буй орчныг хамгаалах, бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлэн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэхийн тулд бүс нутаг, хот, суурин газрын хөгжлийн стратеги, хүний аюулгүй байдал, байгалийн нөхцөл, нөөц, экологи, нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг судалж, хүн амын нутагшилт, суурьшлын оновчтой бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд оршино.
ЧИГ ҮҮРЭГ:
БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ:
ҮЙЛ АЖИЛЛАГАА:
ХАНСХЕТ-ийн хүн амын төлөвлөлтийн хүрээнд:
Монгол Улсын хүн амын төрөлт, нас, хүйсийн бүтэц, дундаж насжилт, шилжилт хөдөлгөөнд тулгуурлан 2040 онд нийт хүн ам 4.35 сая болох ба үүний 2.15 сая нь эрэгтэй, 2.2 сая нь эмэгтэй хүн ам байхаар хэтийн төлөвийн тооцоолол боловсруулсан.

Бүлэг суурины тогтолцоо
Монгол Улсын хэмжээнд хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцооны хувьд 90 бүлэг суурины тогтолцоотой байхаар саналаа боловсруулаад Барилга, хот байгуулалтын яам, Эдийн засаг, хөгжлийн яаманд хүргүүлсэн.


Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн хүрээнд боловсруулсан бүсчлэл, бүлэг суурины тогтолцоо нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны 64 тогтоолоор батлагдсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгалаа олж албажсан.
Тус хэлтэс нь Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулахын зэрэгцээ Архангай, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Хэнтий аймгийн төв хот болон Улаанбаатар хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Багануур үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд захиалчийн хяналт хэрэгжүүлж ажилласан.
Одоогоор Ховд аймгийн 3, Хэнтий аймгийн 8 сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байна.
Утас: 70119616
Өрөөний дугаар: 503
Цахим шуудан: monhanset@barilga.gov.mn
Цахим хаяг: www.barilga.gov.mn
