

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь Олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж барилга, хот байгуулалтын салбарын бүтээмжийн өсөлтийг хангах зорилгоор 2024 оноос эхлэн ISO 9001:2015 “Чанарын менежментийн тогтолцоо”-г хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд ISO 37001-Авлигын эсрэг менежментийн тогтолцооны олон улсын "Тэргүүлэх аудитор"-ын сургалт, ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны "Тэргүүлэх аудитор"-ын сургалт, ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны эрсдэлийн хэрэгжүүлэлтийн сургалт, ISO 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны мэдлэг ойлголт олгох сургалтад хамрагдсан ажилтнуудад гэрчилгээ гардууллаа.


