"Барилгын тухай хууль"-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.10 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай" 51 дүгээр тогтоол, Барилга, хот байгуулалтын сайд /хуучнаар/-ын 2019 оны 213 дугаар тушаалаар батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам"-ыг тус тус үндэслэн "МАГАДЛАЛ ХИЙХ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ"-д оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийг материалаа ирүүлэхийг урьж байна.
Сонирхосон иргэн, хуулийн этгээд материалаа дорд дурдсан хаягаар 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар 210644, Чингэлтэй дүүрэг, Их тойруу-1, Баруун 4 зам, Барилгын хөгжлийн төв, 111 тоот
Утас: 11-315239, 9523-1230