Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2026.01.26/ боллоо. Хурлын үеэр шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, одоо үргэлжилж байгаа ажлууд, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэв.

Төвийн нийт хэлтсүүдийн 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулах

2026 онд улсын хэмжээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн судалгаа мэдээллийг хийх, хамтран ажиллах төлөвлөгөөг гаргах

“Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зөвлөгөөнийг зохион байгуулах,

2026.02.13-нд Монгол Улсын “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийн төлөвлөлтийн шийдлийг улсын хэмжээнд зохион байгуулах, зөвлөгөөний бэлтгэл ажлыг хангах

Төвийн үйл ажиллагааг цахимжуулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн дагуу түргэн шуурхай үйлчлэх,

Салбарын яам болон холбогдох байгууллагаас өгсөн үүрэг, чиглэлүүдийг хугацаанд нь биелүүлэх, бусад яамдтай ажлын уялдааг сайжруулахад анхаарч ажиллах

Салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагын зарим төлөөлөл, архитектор, инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн удирдлагуудтай хийх уулзалтыг санаачлан зохион байгуулж байгаатай холбогдуулан хэлтсийн дарга нарт чиглэл өглөө.