Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2026.02.10/ боллоо. Хуралд төвийн нийт хэлтсийн дарга нараас гадна, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нар цахимаар оролцлоо. Хурлын эхэнд өнгөрсөн шуурхай хурлаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, хэрэгжилтийн явц, үргэлжилж буй ажлуудын талаарх танилцуулгыг хэлтсийн дарга нар хийв. Үүнд:

Төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүнд сурталгүй хүргэх зорилтын хүрээнд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, яам агентлагуудад хүргүүлдэг төсөл, арга хэмжээний ажлын явцын тодорхойлолтыг цахимжууллаа.

Салбарын яам болон төвийн захирлаас өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааг бүрэн цахимжуулах ажлын даалгаврыг боловсруулан салбарын яаманд хүргүүлэв.
Энэ ажлын хүрээнд шинээр ашиглалтад орох магадлалын цахим системийг танилцуулах сургалтыг орон тооны бус 139 экспертэд 2026.02.27-нд танхимын хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж, сургалтын хөтөлбөр боловсруулан бэлтгэл ажлыг хангаад байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрсний тээврийн конвейер, бутлуур, ачилтын байгууламжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, байнгын ашиглалтад орууллаа.
Дээрх ажлуудыг танилцуулсаны дараа төвийн Захирал Д.Мөнхбаатар хэлтсийн дарга нарт дараах үүрэг, даалгаврыг өглөө. Үүнд:

2026.02.13-нд болох Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын хүрээнд Төлөвлөлтийн шийдлийг танилцуулах зөвлөгөөний бэлтгэл ажлыг хангах,

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ болон 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудын дарга нартай 14 хоног тутамд цахим хурлыг зохион байгуулж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний хэрэгжилт, тулгамдсан асуудлуудын талаарх мэдээллийг солилцон, шаардлагатай арга хэмжээг авах.

2026 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг хууль тогтоомж, стандартын дагуу чанартай зохион байгуулж, 2026 оны 5 дугаар сарын 31-ны дотор зарлаж дуусгах,
️Төвийн үйл ажиллагааг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх,

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын удирдлагууд салбарын мэргэжлийн Төрийн бус байгууллагуудын удирдлага болон Архитектор, инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн дарга нарыг хүлээн авч уулзсан. Энэ хүрээнд салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг сонсож, цаашид хэрхэн хамтарч ажиллах боломжийн талаар мөн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа, гишүүдийн цалин хөлстэй холбоотой асуудлаар нээлттэй ярилцаж, цаашид энэхүү уулзалт арга хэмжээг тогтмолжуулах, төрийн байгууллагын зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр хамтран зохион байгуулах талаар дараагийн уулзалтыг зохион байгуулах

Салбарын яам болон холбогдох байгууллагуудаас өгсөн үүрэг, чиглэлийг хугацаанд нь биелүүлж, бусад яамдтай ажлын уялдааг сайжруулах;

Нэн тэргүүнд шинэчлэх шаардлагатай норм, нормативын баримт бичгүүдийг 2026 оны Норм, нормативын сангийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах,

Шинээр батлагдсан норм, нормативын баримт бичгүүдийг сурталчлан таниулж, Монгол Улсад хэрэгжих төсөл, арга хэмжээнд норм дүрмийг мөрдүүлж, ажлын уялдааг хангах,

Бүтээн байгуулалтын улирал эхлэхээс өмнө дээрх ажлуудыг хэрэгжүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үүргийг өглөө.