

"Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ үйл ажиллагаагаа цахимжуулах ажлын хүрээнд 2026 оны хоёдугаар сараас эхлэн барилгын материал,бүтээгдэхүүний цахим тохирлын гэрчилгээг олгож байна.
Тохирлын гэрчилгээ олгох баталгаажуулалтын зөвлөлийн 2 дугаар хурлыг 2026.03.31-ний өдөр зохион байгуулж, барилгын материал үйлдвэрлэгч, импортлогч нарын бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олгох эсэх асуудлыг хэлэлцлээ. Зөвлөлийн гишүүдээс үйлдвэрлэгч, импортлогч нарт Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын шаардлагыг бүрэн хангуулж ажиллахад анхаарах, дотоод хяналтыг улам бүр сайжруулах талаар үүрэг өгч ажиллалаа. Энэхүү хурлаар нийт 11 аж ахуйн нэгж байгууллагын 13 бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олгохоор шийдвэрлэв.