
Санамж бичгийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй төслүүдийн уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл солилцох, мэдлэг, туршлага хуваалцах, захиалагчийн хяналтыг бэхжүүлэх, барилгын норм, стандартын хэрэгжилтийг хангах чиглэлд хамтран ажиллана. Ингэхдээ талууд хууль тогтоомжийн дагуу ажлаа төлөвлөн шуурхай эхлүүлж, байгууллага хоорондын харилцааны зохистой хэм хэмжээг баримтлан харилцан зөвлөлдөж санал солилцон, эрх тэгш байдлыг эрхэмлэх нээлттэй ил тод байдлыг хангах зарчмыг баримтална гэдгийг онцоллоо.