Инженер геологи, геотехник, барилга бүтээц газар хөдлөлтийн арга хэмжээний мэргэжлийн зөвлөлийн хамтарсан наймдугаар хуралдааныг өнөөдөр /2026.08.19/ зохион байгуулж 4 асуудал хэлэлцүүлэн санал зөвлөмжийг өглөө.

Барилгын бүтээц ба буурийн найдваршил. Ерөнхий шаардлага /БНбД 20-01-11/ Барилгын норм ба дүрэм шинэчлэн боловсруулах техникийн даалгавар

Сүхбаатар дүүрэг, 1-р хороонд байрлах “Нар-урт” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууц контор, худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор барилгын зургийн даалгавар

Сүхбаатар дүүрэг, 1-р хороонд байрлах “Гэгээн чойжин өргөө” ХХК-ийн Үйлчилгээ, албан конторын барилгын зургийн даалгавар

Чингэлтэй дүүрэг, 5-р хороо иргэн М.Алтангэрэлийн 23 давхар худалдаа, үйлчилгээний цогцолбор барилгын зургийн даалгавры хэлэлцлээ.