НҮБ-ийн Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал Монгол Улсад зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү Бага хурлын хүрээнд Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамнаас өнөөдөр
/2026.08.22/ “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын бодлого зохицуулалтын газрын дарга О.Одбаяр , Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч, Хархорум хотын зөвлөлийн дарга Н.Энхбаяр, Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо