“БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ БОЛОН АЙМГУУДЫН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА /2026.01.30/
Тус зөвлөлдөх уулзалтад “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар болон бусад удирдлагууд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Найрамдал, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, ерөнхий архитекторууд оролцлоо.
Улсын төсвийн хөрөнгө оруулалттай барилга байгууламж, төсөл хөтөлбөрийн 2025 оны хамтын ажиллагааны үр дүнг дүгнэж, 2026 оны ажлын төлөвлөгөө, барилга байгууламжийн чанар, үр ашиг, хяналтын тогтолцооны талаар санал солилцлоо.
2025 онд Монгол Улсын 21 аймаг 9 дүүрэгт хэрэгжиж байгаа нийт 494 төсөл, арга хэмжээнд захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн, 193 барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулснаас 48 нь дунд сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг, спорт заал зэрэг нийгмийн зориулалттай барилга байгууламж байна.
Тус зөвлөлдөх уулзалтын үеэр “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар аймгуудын ГХБХБГ-ын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажууллаа.