Монгол улсын нэн шаардлагатай тэргүүлэх зэргийн Эдийн засаг, Анагаах ухаан, Хот төлөвлөлт, Инноваци, Олон улсын харилцаа, Хүнс хөдөө аж ахуй зэрэг 6 салбарын хүрээнд зохион байгуулагдаж буй NEW NORMAL -2026 эрдэм шинжилгээний хурлын Хот төлөвлөлтийн салбарын хуралдаан өнөөдөр боллоо.
Тус эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн судлаачид болон оюутан гэсэн 2 ангиллаар оролцогч нар оролцож , 7 эрдэмтэн судлаач, 23 оюутан эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлсэн байна.
Тус хурлын шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Зөвлөх Архитектор С.Намжилмаа, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Технологийн ухааны доктор Н.Тогтох, ШУТИС-ийн БАС-ийн Хот төлөвлөлтийн тэнхимийн ахлах багш, доктор Б.Ариунжаргал нар ажиллаа.
Бүсчилсэн хөгжлийн бодлого, Монгол Улсын хүн амын нутагшил суурьшлын бодлого, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, дагуул хотуудын төлөвлөлтийг хийж байгаа энэ цаг үед эрдэм шинжилгээний хурал болж байгаа нь өндөр ач холбогдолтой юм