
"Барилгын тухай хууль"-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.10 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай" 51 дүгээр тогтоол, Барилга, хот байгуулалтын сайд /хуучнаар/-ын 2019 оны 213 дугаар тушаалаар батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам"-ыг тус тус үндэслэн "МАГАДЛАЛ ХИЙХ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ"-д оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийг материалаа ирүүлэхийг урьж байна.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗОРИЛГО
Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх чадвартай экспертүүдийг бүрдүүлэхэд оршино.
Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, Их тойруу-1, Баруун 4 зам, Барилгын хөгжлийн төв, 110 тоот