
Хугацаа: 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр

Цаг: 10:00–14:00

Байршил: Барилгын хөгжлийн төвийн “Барилгачин” танхим

Зорилго:
Барилгын салбарын үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх, сайн туршлага солилцох, ХАБЭА-н мэдлэгийг дээшлүүлэхэд оршино.

Хамрах хүрээ:
Барилгын салбарын ААНБ-ын удирдлага, инженер техникийн ажилтнууд
Хувиараа бизнес эрхлэгч, иргэд,
ХАБЭА-н ажилтнууд
Их, дээд сургууль, коллежийн төгсөх курсийн оюутан
ХАБЭА-н чиглэлээр сургалт зохион байгуулагчид
Сонирхсон бусад оролцогчид

Зохион байгуулагч:
-"Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ
-Монголын цахим институт ТББ
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв
-Нийгмийн даатгалын ерөнхий газар