

Барилгын хөгжлийн төвөөс эрхлэн гаргадаг “Барилгын мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ удаагийнхаа дугаарыг бид Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд зориулж тусгай дугаар бэлтгэсэн юм. Барилгын мэдээлэл эмхэтгэлийн тусгай дугаараас уншигч та Засгийн газрын 51-р тогтоол болон “Барилгын тухай хууль”-ийг дагалдан гарсан дүрэм журмын жагсаалт, Барилга хот байгуулалтын дэд сайдын ярилцлага, Барилгын хөгжлийн төвийн Зураг төсөл, магадлалын хэлтсийн дарга Э.Хангалтай хийсэн ярилцлагыг унших боломжтой. Мөн Нийтийн аж ахуйн салбар хуралдаанд зориулсан хэсгээс БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэнтэй салбарын асуудлыг хөндсөн ярилцлага, салбарын мэдээ, мэдээлэл, сурвалжлага, гадаад, дотоод мэргэжилтнүүдийн үгийг уншигч танаа хүргэж байна.
Дашрамд дурьдахад “Барилгын мэдээлэл” эмхэтгэл нь салбарын тушаал шийдвэр, норм дүрмийг нэгтгэн салбарын цаг үеийн мэдээ мэдээлэл, дэвшилтэд технологи, интерьер, экстрьер булан, барилгын үнийн мэдээллийг уншигчиддаа тогтмол хүргэдэг болно.