СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын “Худалдан авалт, гэрээний хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна. /Түр орон тоо/
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Дээд боловсролтой, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Эрх зүйч, бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжилтэй
- Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байх,
- Компьютерын өргөн хэрэглээний программуудыг бүрэн ашиглах чадвартай,
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх,
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА
- Хувийн зохион байгуулалт сайтай, мэргэжлийн ёс зүйтэй, багаар ажиллах, хариуцлага хүлээх, судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай, хууль эрх зүйн мэдлэгтэй, бусадтай мэдлэг туршлагаа хуваалцах, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэн, бусдыг зөв зүйлд уриалах чадвартай байх
- Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх;
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны А3 сертификаттай бол давуу тал болно.
БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ.
- Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл
- Анкет (Төрийн албан хаагчийн анкет Маягт №1)-ийн дагуу бүрэн бөглөсөн байх
- Боловсролын төвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувь, хуулбарын хамт, холбогдох сертификат
- Иргэний үнэмлэхний хуулбар
- “4х6” хэмжээтэй цээж зураг 2 хувь
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт (Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр, лавлагаа)-ын эх хувь
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээж авна.
Хаяг: УБ хот Чингэлтэй дүүрэг, Их тойруу-1, Баруун 4 зам, Барилгын хөгжлийн төв, Захиргаа, удирдлагын хэлтэс, 4 давхар 402 тоот.
Утас: 976-70110298
Цахим хуудас: www.barilga.gov.mn
Цахим шуудан: b.suvd-erdene@barilga.gov.mn
“БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ