СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын “Үйлчлэгч” албан тушаалын сонгон шалгаруулалтад урьж байна.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Бүрэн дунд болон түүнээс дээш зэрэгтэй,
- Мэргэжил: Мэргэжил харгалзахгүй
- Үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА
- Хувийн зохион байгуулалт сайтай, хөдөө орон нутагт томилолтоор ажиллах, багаар ажиллах, хариуцлага хүлээх, судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай,
- Цэвэрч, түргэх шуурхай, үйлчилгээний ёс зүйтэй байх.
БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ.
- Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл
- Анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт Маягт 1)-ийн дагуу бүрэн бөглөсөн байх
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувь, хуулбарын хамт, холбогдох сертификат, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах
- Иргэний үнэмлэхний хуулбар
- “4х6” хэмжээтэй цээж зураг 2 хувь
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт (Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр, лавлагаа)-ын хуулбар
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Хугацаа: 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээж авна.
Хаяг: УБ хот Чингэлтэй дүүрэг, Их тойруу-1, Баруун 4 зам, Барилгын хөгжлийн төв, Захиргаа, удирдлагын хэлтэс, 4 давхар 402 тоот.
Утас: 976-70110298
Цахим хуудас: www.barilga.gov.mn
Цахим шуудан: b.suvd-erdene@barilga.gov.mn
“БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ