Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 135 дугаар тушаалаар “АРХИТЕКТОР, ИНЖЕНЕРИЙН ОРОН ТООНЫ БУС МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан “Мэргэжлийн зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулахаар ажиллаж байгаа тул сонирхсон иргэн мэдүүлгээ хэвлэж, дугтуйлан дор дурдсан хаягаар 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Архитектор, инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага:
- Барилгын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.2, 44.3.3-т заасан мэргэшлийн зэрэгтэй байх;
- Барилгын салбарт мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, тусгай мэдлэг ур чадвар нь салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байх;
- Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, барилга, хот байгуулалт болон бусад хамаарал бүхий салбарын норматив баримт бичгийн мэдлэгтэй байх;
- Хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж үндэслэл бүхий тооцоо, судалгааны үндсэн дээр санал боловсруулах мэдлэг ур чадвартай байх;
Дараах туршлагыг давуу тал гэж үнэлнэ. Үүнд:
- Гадаадын мэргэжил дээшлүүлэх хүлээн зөвшөөрөгдөх сертификатын сургалтад суусан эсэх;
- Салбарт амжилттай хэрэгжсэн ОУ-ын байгууллага гадаад дотоодын зээл тусламжийн төслүүдэд үндсэн мэргэжилтнээр 1-ээс дээш жил ажилласан туршлага;
- Барилгын салбарын хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, дүрэм журам боловсруулахад ажлын хэсэгт ажилласан туршлага;
- Норм нормативын баримт бичгийн боловсруулалтад оролцож байсан эсэх.
Бүрдүүлэх материал:
- Анкет (Төрийн албан хаагчийн анкет, 4х6 хэмжээтэй зураг наасан байх);
- Монгол улсын холбогдох хууль тогтоомж, барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр ажлын хэсэгт ажиллаж байсан тушаал шийдвэрийг хавсаргах;
- Тухайн ажлын хэсгийн асуудалд мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, тусгай мэдлэг ур чадвараа нотолсон байх;
- Бүтээлийн тайлан.
Анхаарах зүйлс:
Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд “Улаанбаатар 210644, Чингэлтэй дүүрэг, Их тойруу-1, Баруун 4 зам, Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-т гэж хаяглан, сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ.
- Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ.
- Баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана.
- Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
- Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ
ХОЛБОГДОХ УТАС: 11-315239, 99268086
ХАЯГ: Улаанбаатар 210644, Чингэлтэй дүүрэг, Их тойруу-1, Баруун 4 зам, Барилгын хөгжлийн төв, 2 давхар, 213 тоот