Тус зөвлөгөнөөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн захиалагчийн хяналтын үйл ажиллагаа, 2025 оны төлөвлөгөө, тулгамдсан асуудал, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хүргэж санал солилцлоо. Мөн Барилгын хөгжлийн төвийн захирал Т.Пүрэвхатан 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нартай 2025 оны гүйцэтгэлийн гэрээнд гарын үсэг зурав. Барилгын хөгжлийн төв, аймгийн ГХБХБГ-ын хооронд байгуулах 2025 оны хамтын ажиллагааны гэрээний хүрээнд гүйцэтгэлийн төлөвлөгөөг шинэчилж, хэрэгжүүлэх арга хэмжээний бүтэн жилийн зорилтот түвшинг тодорхой үнэлэгдэхүйц тусгаж байгаагаараа онцлогтой юм.