“Тасралтгүй хэвлэх аргаар үйлдвэрлэх өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын хөндийт трапец төмөр бетон шон, нэг маягийн бүтээц, эдлэхүүний цуврал зургийн цомог” /Г2.404.2-1Г/ болон “Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон пирамид шон, нэг маягийн бүтээц, эдлэхүүний цуврал зургийн цомог” /Г2.404.1-1Г/ цомгууд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024.11.25-ны 103 дугаар тушаалаар батлагдлаа.
Эрчим хүчний салбарт хэрэглэгдэх тус цуврал зургийн цомгийг “Улаанбаатар БҮК” ХК боловсруулсан байна.