Барилгын салбарт өнөөдрийн байдлаар Барилга угсралтын 4275, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах 854, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл эрхэлж буй 160, Барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж буй 337 аж ахуйн нэгж, байгууллага "Тусгай зөвшөөрөл"-ийн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авахад гарч буй хүндрэлийг арилгах зорилгоор "Тусгай зөвшөөрөл – Өөрчлөлт шинэчлэлт 2024” Oлон нийтийн хэлэлцүүлэг, нээлттэй өдөрлөгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон “Монголын барилгын үндэсний Ассоциаци” ТББ , Барилгын хөгжлийн төв хамтран зохион байгуулж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт 118 Аж ахуй нэгж байгууллага оролцож, санал хүсэлтээ холбогдох байгууллагуудад хүргүүллээ.
Энэхүү хэлэлцүүлгээр тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар олон талын саналыг сонсож, хэлэлцэж байна. Оролцогчид дараах асуудлуудад голлох байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Үүнд,
-Зөвшөөрлийн тухай хууль шинэчлэгдэн хэрэгжсэн тул Барилгын тухай хууль, БҮАТЗ-ийн журамд өөрчлөлт оруулах
-БҮАТЗ-ийг шатлалгүй шаардлага хангасан ААНБ-д олгодог болгох
-ХАБЭА ажилтан барлщилгын инженер техникийн ажилтан суурьтай байхыг хасах, цаашид Барилгын ХАБЭА ажилтан бэлтгэдэг болох
-Бусад салбарын болон гаададын мэргэшлийн зэргийг Монгол Улсын барилгын салбарын мэргэшлийн зэрэгт дүйцүүлэн тооцох
-Тусгай зөвшөөрөл эзэмшигч ААНБ№ын гүйцэтгэх удирдлага мэргэжлийн биш бол Барилгын менежмент сургалтын 3 багц сургалтад хамруулах
-ИТА шилжилт хөдөлгөөн, ААНБ-ын тайлан хүлээн авах үйл ажиллагааг ТББ-д шилжүүлэх
-БҮАТЗ-ийн программ хангамжийг шинэчлэн сайжруулах, гэрчилгээ, гэрээг цахимаар олгодог болгох
-Барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм журам зөрчигчдөд хариуцлага тооцох тогтолцоог бий болгож хуулийн хэрэгжилтийг хангах тухай сэдвээр хэлэлцлээ.