
Миний бие Чулуунбаатар овогтой Ууганцэцэг нь 2024 оын 10 сарын 14-ны өдөр Эбо констракшн ХХК/РД:6993656/-ын гүйцэтгэж буй Сүхбаатар дүүргийн 11-р хороонд байрлах "Daimond apartment " орон сууцны 13-р давхрын "B1" тоот 63,32мкв талбайтай 2 өрөө байрыг орон сууц захиалгын гэрээ байгуулан худалдан авсан .Гэвч уг барилга худалдан авсанаас хойш 2 жил барилгын ажил зогсонги байдалтай байсан бөгөөд 2026/04 сараас эхлэн Эбо констракшн ХХК/РД:6993656/ нь ямарч барилгын зөвшөөрөлгүй баригдаж эхэлсэн . Гол шалтгаан нь : 1-д Орон сууц гэж анх иргэдээс захиалга авч гэрээ байгуулан худалдан борлуулсан хэрнээ одоо үйлчилгээний зориулалттай обьектоор барьж байна. 2-т Барилга хот байгуулалтын яаманд үйлчилгээний зориулалттай обьектоор барилга барих зөвшөөрөл Эбо констракшн ХХК/РД:6993656/ хүссэн байгаа юмаа . Иймд барилгын зөвшөөрөлгүй барилга барьж буй Эбо констракшн ХХК/РД:6993656/-ын барилгын талбайд биечлэн газар дээрх шалтгалт оруулж бодит байдлыг шалгаж өгнө үү хэмээн 2 дахь удаагаа хүсч байна . Жич : Надтай адил 2023 оноос хойш орон сууц гэж захиалга өгсөн олон иргэн байгаа тул хүсэлтийг минь хүндэтгэн хүлээн авна уу

