
Миний бие Батмөнх овогтой Оюуунням нь ХМК 43-р байрны орон сууцанд оршин суудаг болно. Тус орон сууцанд дараах дуу чимээ байнга сонсогдож, хэвийн амьдрах нөхцөл алдагдаж байна. Үүнд: Шатны хэсгээр явж буй хүмүүсийн хөлийн чимээ болон яриа Хөрш айлуудын яриа, ахуйн дуу чимээ Тааз болон ханaар дамжих цохилтын чимээ Бусад дуу тусгаарлалтын доголдол Дээрх нөхцөл байдал нь барилгын дуу тусгаарлалт стандартын шаардлага хангахгүй байж болзошгүй гэж үзэж байгаа тул мэргэжлийн байгууллагаар дуу чимээний хэмжилт хийлгэж, дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Иймд холбогдох стандарт, нормын дагуу миний орон сууцанд дуу чимээний хэмжилт хийж, албан ёсны дүгнэлт гаргаж өгөхийг хүсье.
