
Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Глобал таун (Global town) хотхон С блок буюу 134 байрны оршин суугч байна. Энэ байрны халуун усны цоргоос ашиглалтанд орсон цагаас зэвтэй ус гарч нэг жилийн хугацаа өнгөрсөн. Барилгын компани сангийн далд шугамыг стандартын бус хоолойгоор хийсэн эсэх, эргэн тойрны байрнууд зэвгүй устай байхад энэ байр яагаад ийм аймар зэвтэй( бүр ув улаан) хэрэглэх аргагүй байгааг шалгаж өгнө үү. Энж байрыг ашиглалтад авсан улсбн комисс үнэн зөв ажилласан эсэхэд хянадт тавина уу. Асуудлыг шийдэж өгөхийг гүнээ хүсэе.
