Огноо: 2025.01.27
Төрөл: Үйлчилгээ
Шалгаруулалтын нэр: Цахим хуудас шинэчлэх
Шалгаруулалтын арга: Шууд гэрээ байгуулах
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь цахим хуудас шинэчлэх хүсэлтэй, дараах заасан шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй нэгж шаардлага хангасан материалыг э-мэйлээр ирүүлэхийг урьж байна.
Шаардлагатай оролцогчийн тоо: 1-ээс багагүй
Материалыг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 11:00 цаг хүртэл хүлээж авна.
Хаяг: УБ хот Чингэлтэй дүүрэг, Их тойруу-1, Баруун 4 зам, Барилгын хөгжлийн төв, Сургалт, судалгаа мэдээллийн хэлтсийн Мэдээлэл технолгийн алба, 314 тоот өрөө
Утас: 70119939, 99140243
Э-Мэйл: L.Amarsanaa@barilga.gov.mn
ЦАХИМ ХУУДАС ХИЙЛГЭХ АЖЛЫН ДААЛГАВАР
№ |
Үзүүлэлт |
Тайлбар |
1 |
ЗОРИЛГО |
· Байгууллагын цахим хуудасны UI/UX дизайн гаргах
|
2 |
ХИЙГДЭХ АЖЛУУД
|
· Цахим хуудасны шаардлага нарийвчлан тодорхойлох хамтарсан workshop хийх, бүтцийн зураглал гаргах; · Бүтцийн дагуу хар зураг гаргах; · Дизайн систем, бух хуудасны дизайн боловсруулах; · Техникийн шаардлагад заасны дагуу хийж гүйцэтгэх.
|
3 |
ТЕХНИКИЙН ШААРДЛАГА
|
· Вебийн дизайныг орчин үеийн чиг хандлага, байгууллагын брендингийг тусгасан цаашид хөгжүүлэх, ашиглахад хялбар байдлаар зохион байгуулсан байх; · Манай веб сайтыг ашигладаг хэрэглэгчдийн хэвшсэн арга барилыг (UX) судалж, шинэ загварт тусгасан байх; · Загварыг туршиж үзэх боломжтой prototype-тай байх (Figma or Sketch, etc); · Бодит хэрэглэгчдээр туршилт хийж сайжруулах; · Desktop, mobile, tablet зэрэг бүх төрлийн дэлгэцийн хэмжээг дэмждэг байх(responsive design); · Нийтлэг ашиглагддаг броузеруудыг дэмждэг, тестлэгдсэн байх (Chrome, Firefox, Safari, Edge); · Зурагдсан хуудаснуудыг HTML, CSS, JS болгон хөрвүүлэх, VueJS болон Bootstrap эсвэл Tailwind фрэймворкууд руу хөрвүүлэх; · JS болон CSS кодуудыг цаашид хөгжүүлэх, сайжруулахад хялбар, зөв бүтэц дизайнтай зохион байгуулах (Best practice implement); · Сүүлийн хувилбарын CSS framework ашигласан байх (Bootstrap, Tailwind, MUI etc) ; · Ассет ачаалах хурд өндөр байх (images, CSS, JS), шаардлагатай газар lazy loading ашиглах, тухайн хуудсанд зөвхөн шаардлагатай ассет, js, css гэх зэргийг ачаалах гэх мэт; · Webpack ашиглах JS, CSS шахах, хэмжээг багасгах, нэгтгэх боломжтой байх (minify, combine, compress, optimize etc); · Аюулгүй байдал болон вебийн хүртээмжтэй байдлын зөвлөмж шаардлагыг хангасан байх (e.g., GDPR, WCAG); · Техникийн бичиг баримттай байх (codebase, APIs, and integration points, setup instructions, architectural diagrams, and developer guidelines); · Техникийн бус бичиг баримттай байх (design, user guide, template etc) ; · Laravel backend API-г ашиглан холбогдоход хялбар байх; · Нэвтрүүлэлтийн ажилд тусламж дэмжлэг үзүүлэх. |
ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА: |
||
1 |
1. Байгууллагын танилцуулгыг ирүүлнэ. 2. Үнийн санал ирүүлнэ. |
|
2 |
Техникийн чадавх болон туршлагын шаардлага: · Ажил гүйцэтгэх хүний нөөц: 1. UX/UI designer -1 хүн /1 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх/ 2. Багийн гишүүд нь веб дизайн хөгжүүлэлт, аюулгүй байдал, төслийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн, энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх; 3. Голлох ажилтан болон багийн гишүүдийн нэр, мэргэжлийн ур чадвар, боловсрол, туршлагын талаарх мэдээллийг ирүүлэх · Ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлага: “Шаардана” 1. Үйлчилгээ үзүүлсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбар, тухайн үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ. 2. Ижил төстэй ажилд UX/UI design мэргэжлийн түвшинд гаргаж байсан болон түүнтэй дүйцэхүйц үйлчилгээ үзүүлж байсан туршлагыг тооцно. · Техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахыг нотлох бусад шаардлага: 1. Захиалагч болон нийлүүлэгчийн ажлын даалгаврыг харьцуулсан байдлаар хүснэгтээр бэлтгэж баталгаажуулан ирүүлнэ. 2. Үйлчилгээ үзүүлэх ажлын хөтөлбөр болон аргачлалын танилцуулгыг ирүүлнэ. 3. Үйлчилгээ үзүүлэх хуваарийг ирүүлнэ. 4. Үйлчилгээний явцад олж авсан албаны болон хуулийн этгээдийн мэдээллийг захиалагчаас бусад этгээдэд задруулахгүй байх баталгааг албан бичгээр гаргаж ирүүлнэ.
|