Огноо: 2025.01.27
Төрөл: Үйлчилгээ
Шалгаруулалтын нэр: Брэндбүүк хийлгэх
Шалгаруулалтын арга: Шууд гэрээ байгуулах
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь брэндбүүк хийх хүсэлтэй, дараах заасан шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй нэгж шаардлага хангасан материалыг э-мэйлээр ирүүлэхийг урьж байна.
Шаардлагатай оролцогчийн тоо: 1-ээс багагүй
Материалыг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 11:00 цаг хүртэл хүлээж авна.
Хаяг: УБ хот Чингэлтэй дүүрэг, Их тойруу-1, Баруун 4 зам, Барилгын хөгжлийн төв, Сургалт, судалгаа мэдээллийн хэлтсийн Мэдээлэл технолгийн алба, 314 тоот өрөө
Утас: 70119939, 99140243
Э-Мэйл: L.Amarsanaa@barilga.gov.mn
БРЭНДБҮҮК ХИЙЛГЭХ АЖЛЫН ДААЛГАВАР
№ |
Үзүүлэлт |
Тайлбар |
1 |
Брэндийн тойм:
|
· Уриа үг/Лоозон · Эрхэм зорилго · Алсын хараа · Үнэт зүйлс · Брэндийн түүх
|
2 |
Логоны удирдамж:
|
· Логоны хувилбарууд · Лого хэрэглэх дүрэм
|
3 |
Өнгөний палитр: |
· Брэндийн үндсэн болон хоёрдогч өнгөний багц. · Дижитал (RGB, HEX) болон хэвлэх (CMYK, Pantone) зориулалттай тодорхой өнгөний код.
|
4 |
Үсгийн загвар (Фонт): |
· Үндсэн фонтууд · Фонт хэрэглэх дүрэм
|
5 |
Дүрслэлийн элементүүд: |
· Зураглалын хэв маяг · График элементүүд
|
6 |
Дуу хоолой ба өнгө аяс: |
· Брэндийн дуу хоолой · Өнгө аясыг тодорхойлох
|
7 |
Брэндийг хэрэглэх жишээ:
|
Брэндийг янз бүрийн нөхцөлд хэрхэн ашиглах жишээ: 1. Нэрийн хуудас (Загвар дизайн, qr ...) 2. Албан бичгийн цаас 3. Сав баглаа боодол 4. Дижитал материал (вэбсайт, нийгмийн сүлжээ, э-мэйлийн загвар) 5. Зар сурталчилгаа
|
8 |
Цахим орчны удирдамж: |
· Нийгмийн сүлжээ, веб сайтын байршил, онлайн сурталчилгааны дүрэм. · Э-Мэйлийн гарын үсгийн хэв маяг. |
9 |
Хийж болох зүйлс ба хориотой зүйлс: |
· Брэндийг төлөөлөн гаргахад түгээмэл гардаг алдаанууд, тэдгээрээс хэрхэн зайлсхийх тухай хэсэг.
|
ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА: |
||
1 |
1. Байгууллагын танилцуулга. 2. Үнийн санал ирүүлнэ. |
|
2 |
Техникийн чадавх болон туршлагын шаардлага: · Ажил гүйцэтгэх хүний нөөц: 1. Багийн гишүүд нь брэнд бүүк чиглэлээр мэргэшсэн, энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх; 2. Голлох ажилтан болон багийн гишүүдийн нэр, мэргэжлийн ур чадвар, боловсрол, туршлагын талаарх мэдээллийг ирүүлэх · Ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлага: 1. Ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбар, тухайн үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ. · Техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахыг нотлох бусад шаардлага: 1. Захиалагч болон нийлүүлэгчийн ажлын даалгаврыг харьцуулсан байдлаар хүснэгтээр бэлтгэж баталгаажуулан ирүүлнэ. 2. Үйлчилгээ үзүүлэх ажлын хөтөлбөр болон аргачлалын танилцуулгыг ирүүлнэ. 3. Үйлчилгээ үзүүлэх хуваарийг ирүүлнэ. 4. Үйлчилгээний явцад олж авсан албаны болон хуулийн этгээдийн мэдээллийг захиалагчаас бусад этгээдэд задруулахгүй байх баталгааг албан бичгээр гаргаж ирүүлнэ.
|