Барилгын хөгжлийн төв нь ‘‘Бетон хольцоос ялгарах аммиакийн хязгаар” стандартыг боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хүн, хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Мэдүүлгээ ирүүлж буй Зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл) ирүүлнэ.
Мэдээлийг n.bilguun@barilga.gov.mn цахим хаягаар 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дотор хүлээн авна.
Барилгын хөгжлийн төв, Чингэлтэй дүүрэг, Их тойруу-1, Баруун 4 зам, Норм, нормативын хэлтэс, 211 тоот өрөө.
Утас: 11-320745, 99825001, Email: n.bilguun@barilga.gov.mn