ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ДЭЛГЭРЭНГҮЙ
ЖАГСААЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ “Барилгын тухай хуулийн хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх гүйцэтгэгчтэй зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагаас өмнө төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn-ээр ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Барилгын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ болон тандан судалгаа хийх, хуулийн төсөл боловсруулах” зөвлөх үйлчилгээ болно.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага сүүлийн 3 жил, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл) ирүүлнэ.
Барилгын Хөгжлийн Төв, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Их тойруу 1,
Захиргаа, удирдлагын хэлтэс, 402 тоот өрөө, мэргэжилтэн Х.Должинсүрэн
Утас: 99012221 (цахим шуудан: b.zoljargal@barilga.gov.mn)