ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо[1] : |
2023 оны 5 дугаар сарын 04 |
Тендер шалгаруулалтын нэр: |
АВТОМАШИНЫ ӨВӨЛ, ЗУНЫ ДУГУЙ |
Тендер шалгаруулалтын дугаар: |
БХТ/202301241 |
“БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “АВТОМАШИНЫ ӨВӨЛ, ЗУНЫ ДУГУЙ” нийлүүлэх тухай тендер цахим хэлбэрээр ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Тендерийн баримт бичгийг 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлнө.
Тендерийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 30 минутад цахимаар зохион байгуулна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Барилгын хөгжлийн төв, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Их тойруу 1,
НААХ-ийн мэргэжилтэн С.Анхтуяа, өрөөний дугаар 305,
утас: 7011-5055, 9918-6166
(цахим шуудан: s.ankhtuya@barilga.gov.mn)