ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо[1] : |
2023 оны 5 дугаар сарын 03 |
Тендер шалгаруулалтын нэр: |
Салбарын тэргүүний тэмдэг |
Тендер шалгаруулалтын дугаар: |
БХТ/202301215 |
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Салбарын тэргүүний тэмдэг”–нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Хэрвээ тендер шалгаруулалт багцтай бол дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ: Багцгүй.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөгөөр худалдан авч болно.
Тендерийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 14.00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 14.30 минутад зохион байгуулна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг www.tender.gov.mn-ээр дамжуулан гаргана.
Барилгын хөгжлийн төв, Чингэлтэй дүүрэг, Их тойруу-1, Баруун 4 зам,
4 давхар, 402 тоот, мэргэжилтэн Х.Должинсүрэн.
Утас:70110298