Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарын нийт инженер, техникийн ажилтнууд, үе үеийн ахмад удирдагчид, алдар гавьяатнууд, хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхний мэргэжлийн өндөр ур чадвар, хөдөлмөр зүтгэл нь улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг бахархан тэмдэглэхэд таатай байна.
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь төр, засгийн бодлого шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, салбарын хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, норм, дүрэм, стандартын баримт бичгийг боловсруулах, нэвтрүүлэх, суурь судалгааг хийх зэрэг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарын үйл ажиллагаа өргөжин хөгжихийн хэрээр цаашид шийдвэрлэх олон чухал зорилт биднийг хүлээж байна.
Үүнд:
Салбарын хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох,
Барилгын тухай хууль болон холбогдох дүрэм, журмуудыг хэрэгжүүлэх хяналтын тогтолцоог сайжруулах,
Ногоон, эрчим хүчний хэмнэлттэй, хүний эрүүл мэндэд ээлтэй аюулгүй барилгын стандартуудыг бүрэн нэвтрүүлэх,
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, олон улсын жишигт нийцүүлэх,
Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлж, дижитал шилжилтийн эрэн үед инновац, хиймэл оюун ухаан, дэвшилтэд технологийн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна.
Та бүхний ажилд амжилт хүсэн ерөөе!
“БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ-ЫН ЗАХИРАЛ ТӨРМӨНХИЙН ПҮРЭВХАТАН