“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь ээлжит “Мэдээллийн цаг”-ийг зохион байгуулж, хамтарсан Засгийн газраас 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийн талаар нийт ажилтнуудад дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өгөв. Төвийн захирал Т.Пүрэвхатан хурлыг эхлүүлж хэлсэн үгэндээ “Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөл нь боомтын сэргэлтийг эрчимжүүлэх, авто зам, төмөр замын холболтуудыг хийх, томоохон үйлдвэрүүдийг байгуулах зэргээр эдийн засгийг тэлэх, агаарын бохирдол, түгжрэл зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдэх чухал ач холбогдолтой бүтээн байгуулалтууд юм. Мөн салбарын яамнаас орон сууцжуулалтыг нэмэгдүүлж, 150 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Улсын хэмжээнд томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтууд хэрэгжиж, салбарын үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр инженер, техникийн ажилтнууд, нийт албан хаагчид эдгээр төсөл хөтөлбөрийн тухай бүрэн мэдээлэлтэй байх, цаашид шинэ техник, технологийн дэвшилтэй танилцах, суралцах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, хөгжүүлэх хэрэгцээ шаардлага үүсэж байна. Ер нь Барилгын хөгжлийн төв нь иргэд, үйлчлүүлэгчдэд хуулийн хүрээнд “нээлттэй” байгууллага байх болно. Манай байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад түргэн шуурхай, хүнд сурталгүй, авлига ашиг сонирхлоос ангид, ил тод нээлттэй үйлчилж, ажиллахыг нийт албан хаагчдад онцгойлон хэлье. Цаашдаа төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх ажлыг эрчимжүүлж, төвийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулахад анхаарч ажиллах болно” хэмээн онцоллоо.
Тус 14 мега төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг
Бүс нутаг, хот суурины төлөвлөлтийн хэлтэс О.Давааням төвийн нийт албан хаагчдад танилцуулав.
14 мега төсөл:
Дээрх төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр:
-Эдийн засгийн өсөлтийг 5-6 ба түүнээс дээш хувьд хүргэнэ.
-Инфляцыг нэг оронтой тоонд барина.
-Зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлнэ.
-Эдийн засгийн эрх чөлөөний байдлын үзүүлэлт, Дэлхийн инновацын үзүүлэлтийг тус тус 10 байраар ахиулна.
-Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8,000-10,000 ам.долларт хүргэнэ.
-Хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар ахиулж, ядуурлын түвшинг 2 дахин бууруулна гэж Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тус тус онцолжээ.