
Хүсэлт уламжлах нь Манай байгууллагын 2 давхар, 400 хүний суудалтай шинэ барилга нь 2010 онд шав тавигдаж 9 жилийн турш баригдаж 2019 онд ашиглалтад орсон. Тухайн барилгыг баригдах хугацаанд түрээсийн байраар дамжин үйлчилгээ үзүүлж өнөөг хүртэл иргэд олон нийтэд соёл, урлагийн үйлчилгээ тасралтгүй хүргэх ажлыг зохион байгуулан цаг тухай бүр засгийн газрын бодлого, төлөвлөлт, салбарын хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэн хамт олноороо хэтийн төлөвлөгөө, зорилго, зорилтдоо амжилттай хүрч, иргэд, олон нийтэд соёл, урлагийн үйлчилгээ тасралтгүй хүргэх ажлыг явуулан ажиллаж ирсэн. Одоогоор 6,5 орон тоотойгоор ажиллаж байна. Тус барилга нь цэвдэгтэй газар чанаргүй баригдсаны улмаас өвлийн улиралдаа олон нийт, соёл, урлагийн ажил үйлчилгээ явуулахад хүндрэлтэй, албан хаагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хэт хүйтэн орчинд /11,12,1,2 саруудад -5 градуст / ажиллаж ирсэн бөгөөд байгууллагын гадна, дотор хананы хагарал жил бүр нэмэгдэж дулаан алдалт, дотор орчны хүйтэн нэмэгдсээр албан хаагчдын ажиллах нөхцөл хүндрэл үүссэн.. Энэхүү хагарал, цууралтаас үүсэлтэй дулаан алдалт ихээр бий болж хэвийн бус орчин нөхцөл бүрдэж цаашид нэмэгдвэл аюултай түвшинд хүрэх нөхцөл байдалтай болсон. Мөн аймгийн мэргэжлийн хяналтын барилгын улсын ахлах байцаагчийн 2022 оны дүгнэлтээр барилгыг их эрсдэлтэй дүгнэлт гаргасан. 2023 онд аймаг орон нутгийн хөрөнгөөр нэмэлт дулааны шугам, дээврийн засвар 124.0 сая төгрөгийн өртөгтэй хийгдсэн хэдий ч дээврийн дусаал хэвээр байгааг гүйцэтгэгч аж ахуйн нэгж засвар хийсэн дээврээс шалтгаалаагүй сэндвичин дээврээс үүдэлтэй байна гэж үзсэн. Иймд бид Улаанбаатар хотын тусгай эрхтэй “Эрдэм түм” ХХК-д хандан хүсэлт гаргаж барилгад үл эвдэх сорил буюу мэргэжлийн хөндлөнгийн үнэлгээ, дүгнэлт зөвлөмж гаргасан. Энэ үйл ажиллагаанд шаардагдах 6 сая төгрөгийг сумын орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдвэрлүүлэн дүгнэлтийг 2026 оны 2 дугаар сард хүлээн авсан Улмаар байгууллага энэхүү барилгад үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа хэвийн явуулж, иргэдэд үндсэн үйл ажиллагаагаа хүргэж үйлчилгээ үзүүлэхэд эрсдэлтэй, хүнд нөхцөл байдалтай болсон. Энэ хүрээнд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хандаж барилгад дээрх дүгнэлтийг үндэслэн үзлэг явуулж улсын ахлах байцаагчийн 2026 оны 03 дугаар сарын 19-ны 02-26-01/082/01 тоот “Соёлын төвийн барилгын ашиглалтыг түр зогсоох тухай” тухай акт гарсан. Энэ хүрээнд манай байгууллага өөрийн өмчлөлийн барилга болох сумын “Намнансүрэн” музейн барилгын 1 давхарын танхимд 2026 оны 06 дугаар сард байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулах өмч хөрөнгөө нүүлгэн шилжүүлээд байрлан ажиллаж байна. Иймээс тус соёлын төвийн барилгыг цаашид хэрхэн хүчитгэх талаарх хөрөнгө оруулалт, санхүүжилтыг шийдвэрлүүлэхээр санал хүсэлт уламжлахын өмнө Барилга хөгжлийн төвийн магадлангаар оруулах хүсэлтэй байгаа тул мэргэжил аргазүйн зөвлөгөө үзүүлж өгнө үү? ӨВӨРХАНГАЙ УЯНГА СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ДАРГА Ц.ОТГОНХАНД
