2023.01.04
Барилгын хөгжлийн төв нь Барилга байгууламжийн норм, нормативын сангийн төлөвлөгөөнд тусгагдсан “Хуучин барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг үнэлэх заавар”/БД31-102-00/-г барилгын дүрмийг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ 2023 оны 07 дугаар сарын 7-ны өдрийн 17 цагаас өмнө ирүүлэхийг урьж байна.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл) ирүүлнэ.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг Барилгын хөгжлийн төв, Норм нормативын хэлтэс, 208 тоот өрөө, мэргэжилтэн С.Болормаа эсвэл 90190038 утсаар авч болно.