ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо[1] : |
2023 оны 05 дугаар сарын 03 |
Тендер шалгаруулалтын нэр: |
Таблет, Ухаалаг дэлгэц, Нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/ |
Тендер шалгаруулалтын дугаар: |
БХТ202301189 |
Барилгын хөгжлийн төв ТӨҮГ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Таблет, Ухаалаг дэлгэц, Нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”
Багц № 1: Таблет / MC surface/ -цахим дэлгүүрээс худалдан авалт хийх тул тендер зарлахгүй
Багц № 2: Ухаалаг дэлгэц- цахим дэлгүүрээс худалдан авалт хийх тул тендер зарлахгүй
Багц № 3: Нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/
Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: “Байхгүй”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Төрийн худалдан авах ажилгааны цахим систем www.tender.gov.mn хаягаар өөрийн ААН-н хувийн тоон гарын үсгийг ашиглан нэвтэрч цахим хэлбэрээ /PDF/-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100Мb, нэг файлын хэмжээ 15Мb байна. Хуудас бүрийг нэг файл болгохгүй агуулга тус бүрээр нь /PDF/ файл үүсгэн цахим системд илгээх шаардлагатай
Тендерийг 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 00 минут-аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 6 дугаар сарын 05-ний өдрийн 14 цаг 30 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:[2] “Эрхгүй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Барилгын хөгжлийн төв, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Их тойруу 1, ЗУХ-ийн мэргэжилтэн Х.Должинсүрэн, өрөөний дугаар 402, утас: 70110298, 99012221
(цахим шуудан: kh.doljinsuren@barilga.gov.mn)