Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт 150 ортой цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэгийн барилга угсралтыг "Стандард рэзидэнс" ХХК гүйцэтгэж, зураг төслийг "ДОЗТ" ХХК зохиож, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ норм дүрмийн дагуу хяналт тавьж ажиллалаа.