Тус цэвэрлэх байгууламж нь 310м3/хон хүчин чадалтай бөгөөд механик цэвэрлэгээний барилга, биологийн цэвэрлэгээний барилга, уурын зуухны барилга, захиргааны барилга, гүний худаг 250-н КТПН болон цахилгаан дамжуулах шугам 300м, лагийн картын талбай, лаг булшлах талбай, аваарын сан, 5400 урт метр ариутгах татуургын шугам сүлжээтэй.
Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар, “Монхидро констракшн” ХХК-ийн зургаар, барилга угсралтыг “Санжат" ХХК гүйцэтгэж, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.