Зураг төслийн баримт бичигт магадлал хийлгэхийг хүссэн хүсэлтээ зураг төслийн байгууллага, аж ахуйн нэгж нь бичгээр ирүүлэх;
Барилгын хөгжлийн төвийн цахим мэдээллийн сангийн маягтыг зураг төслийн бүрдлийн дагуу бөглөсөн байх;
Газар олгох зөвшөөрөл, зураг төсөл боловсруулах гэрээ, архитектур төлөвлөлтийн болон зураг төсөл боловсруулах даалгавар, техникийн нөхцлүүд, батлагдсан инженер геологийн дүгнэлт, зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, одоогийн байдлын фото зураг болон бусад холбогдох баримт бичгийг хавсаргах;
Иж бүрэн ажлын зургийн хамт хийцийн болон холбогдох бусад тооцоонуудыг ирүүлэх;
Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх, гадаадын зээл тусламжаар баригдах барилга байгууламжийн зураг төслийг төсөвтэй хамт ирүүлэх;
ЗУРАГ ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГТ МАГАДЛАЛ ХИЙЛГЭХ ЗУРАГ ТӨСӨЛД
ТАВИГДАХ ШААРДЛАГУУД:
Эх загвар зураг /эскиз/ болон ерөнхий төлөвлөгөөний зургийг Улаанбаатар хот болон аймгийн ерөнхий архитектороор баталгаажуулах;
Галын аюулгүй байдлын хяналтын болон дулаан, ус, цахилгаан, холбооны ашиглалтын байгууллагатай зөвшөөрөлцөх;
Шаардлагатай тохиолдолд байгаль орчны үнэлгээ хийлгэсэн байх;
Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага нь өөрт хамааралтай хэсгийн гүүр хуудсанд гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байх;